Энэхүү сургалт нь ажилтнуудыг ажлын байрны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс хамгаалах мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Ажилтан бүр хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг мөрдөх нь өөрийн болон хамт олны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үндэс юм.
Сургалтын хүрээнд оролцогчид ажлын байрны аюул, эрсдэлийг таньж мэдэх, зөв дадал хэвшил бий болгох, ослын үед зөв арга хэмжээ авах мэдлэгтэй болно.
Сургалтыг дүүргэснээр оролцогчид:
ХАБЭА-гийн суурь ойлголт, ач холбогдлыг ойлгох
Ажлын байрны эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх
Аюулгүй ажиллах дадал хэвшил бий болгох
Осол, аваар, гал түймрийн үед зөв хариу арга хэмжээ авах
Эрүүл ахуйн шаардлагыг мөрдөх
Нийт хугацаа: 1–2 цаг
Видео хичээл + унших материал + богино шалгалт
Байгууллагын бүх ажилчид
Шинээр ажилд орсон ажилтан
Албан байгууллагын удирдлага
Сургалтыг амжилттай дүүргэсэн ажилтан нь:
ХАБЭА-гийн дүрэм, зааврыг өдөр тутмын ажилдаа мөрдөх
Осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх
Ажлын байранд аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах чадвартай болно
